2021-01-19
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2021.01.19/ боллоо. Шүүх бүрэлдэхүүн тэдэнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, суллах шийдвэрийг гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард /2020.08.27/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Болор нарыг гэм буруутайд тооцож, ял оноосон байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дахь зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 4 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, тэднийг ялаас чөлөөллөө.