2021-01-18


Монгол Улсыг “Хар жагсаалт”-аас хассан тогтоол II сарын 8-наас мөрдөгдөнө



Монгол Улс Европын комисс “Хар жагсаалт”"-аас хасагдсан талаарх тогтоол 2020 оны арванхоёрдугаар сард батлагдсан билээ. Европын “Хар жагсаалт"-аас манай улсыг хассан тогтоол хоёрдугаар сарын 8-наас хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Европын Холбооны албан ёсний сэтгүүлийн өнөөдрийн дугаарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын жагсаалтаас буюу “Хар жагсаалт”-аас Монголыг хассан тогтоолыг нийтэлжээ. Энэ сэтгүүлд нийтэлснээс 20 хоногийн дараа буюу энэ оны хоёрдугаар сарын 8-наас мөрдөнө” гэлээ.


Бидэнтэй холбогдох