2021-01-19


Нэгдүгээр төрөхөд КОРОНОВИРУС илэрч хөл хорио тогтоолоо



Нийслэлийн "Өргөө" амаржих газар буюу 1 дүгээр төрөх эмнэлэгт өнөөдөр амаржсан эхээс PCR шинжилгээгээр коронавирусний халдвар илэрлээ. Тухайн эмэгтэйгээс өнөөдөр орой 18:00 цагийн орчимд шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Мөн тус амаржих газрын эмч, ажилчдыг тусгаарлаж шинжилгээ авч эхэлсэн бөгөөд хариу нь гартал эмнэлгээс гаргахгүй байгаа аж. Эх сурвалжийн хэлж буйгаар түүний нөхрөөс коронавирусний халдвар илэрсэн байна. Тус эмнэлэг коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гаднаас эргэлт оруулахгүй байсан юм байна.


Бидэнтэй холбогдох