2021-01-12


УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ ОГЦРУУЛАХ АСУУДЛААР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДЖЭЭ



УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын гишүүд 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Оюутолгой компанитай холбоотой асуулгыг асуужээ. Харин Ерөнхий сайд хуульд зааснаар УИХ-ын гишүүний асуулгад 30 хоногийн дотор хариулах ёстой байтал хариултаа өгөөгүй, хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар Үндсэн хуудийн цэцэд хандаж байгаа аж. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Оюутолгойн гэрээг өөрчлөх, монголын талд ашигтай болгох алтан боломжийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар ашиглахгүй байна. Тэд Риотинтогийн барьцаанд орж Монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж байна гэж үзэж байна би. Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалтнууд авлига авсан гэдгийг олон улсын хуулийн байгууллагынхан тогтоосныг хэлж байна" гэжээ


Бидэнтэй холбогдох