2021-01-12
Цусны даралт өндөрсөх, хэлбэлзэх гэх мэт асуудал салахгүй хэцүү байна уу? Тийм бол та бүхэндээ даралт тогтворжуулах эртний нэгэн аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Танд хэрэг болох зүйлс: Цагаан гаа – 200 гр Сармис – 1 хумс Алимны цуу – 1 халбага Зөгийн бал – 1 халбага Нимбэгний шүү с – 1 халбага Цагаан гаагаа хальсалж, жижиглэн хэрчинэ. Сармисаа мөн жижиг болгон хэрчиж эсвэл нухаж болно. Бүх орцоо хольж бэлтгээрэй. Өглөө цайгаа уухаас өмнө болон өдрийн хоолоо идэхээс өмнө тус бүр нэг халбагыг идээрэй. Үлдсэн бэлдмэлээ хөргөгчинд хийж хадгална. Ингэхдээ цэвэрхэн шилэн саванд хийж, таглах хэрэгтэй шүү. 7 хоногийн турш өдөр бүр идэж хэрэглэснээр нэг курс болох бөгөөд гурав хоног идээд л та буцаад эрч хүчээр дүүрэн, сэргэлэн нэгэн болох юм. Энэхүү жорын найрлагад багтсан орцууд нь бүгд байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд бөгөөд даралтыг тогтворжуулж, дархлааг дэмжиж, энэ өвөл таныг ханиад томуу, төрөл бүрийн халдвар өвчнөөс хол байлгах давхар ач тустай. Нэмээд эрч хүчээр цэнэглэж, энергийн ундаа ууснаас өөрцгүй болгоно