2021-01-12


Өндөр өртөгт хагалгааны 25 хувийг иргэнээс гаргуулдаг байдлыг цуцалжээ



Хавдар судлалын үндэсний төвийн захирлуудын зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр “Өндөр өртөгт хэрэгслийн иргэн төлөх 25 хувийн төлбөрийг өчигдрөөс эхлэн авах болсон” тухай ХСҮТ-ийн албан ёсны мэдэгдлийг та бүхэн харж байна.

ХСҮТ-ийн захирлын мэдэгдэл үнэн эсэхийг тус эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад үнэн гэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ХСҮТ-д 2021 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн 01/26 дугаартай албан бичгийн дагуу дээрх шийдвэр гарсан байна.

LIVETV HD телевиз, livtv.mn сайтын “Factcheck” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг өнгөрсөн бямба гарагт нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсний дараа өндөр өртөгтэй хагалгааны 25 хувийг иргэдээс авдгийг таслан зогсоох ёстой гэсэн өргөн хүрээг хамарсан шүүмжлэл хэлэлцүүлэг өрнөж байв.


Бидэнтэй холбогдох