2021-01-10


Х.Баттулга: Өнөөдөр Монголд Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэхгүй асуудал бараг байхгүй болсон



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизд ярилцлага өгсөн юм. Ерөнхийлөгчийн ярилцлагадаа дурдсан онцлох ишлэлээс хүргэе.

 

-Мөнгөгүй гээд суугаад байж болохгүй. Цар тахлын үед яах вэ гэдэг хэд хэдэн санал би хэлсэн. Цаашдаа нөхцөл байдал улам хүндэрнэ

-Улсын төсвийг мөнгөтэй байлгах нь Засгийн газрын ажил. Сангийн сайдын менежментийн ажил. Хэрвээ Сангийн яам мөнгөгүй гэж байгаа бол муу ажиллаж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь өг гэж зөвлөмөөр байна

-Оффшорт байгаа буюу нууцлагдсан хулгайлагдсан мөнгийг оруулж ирж төсвийн алдагдлын нөхнө

-Монголбанкинд данс нээгээд оффшороос оруулж ирсэн мөнгийг байрлуулаад, Монголбанк вавучерыг мөнгөжүүлэх ажил хийх юм

-Мөнгөгүй тусгаар тогтносон улс гэж байж болохгүй

-Оффшор бүсээс мөнгө оруулж ирэх үйл ажиллагаа сүүлийн хоёр жил идэвхтэй явж байгаа

-Засгийн газар мөнгөгүй гэж хэлж болохгүй

-Хулгайлагдсан мөнгийг оруулж ирээд төсвийн алдагдлыг хаагаад байж болохгүй

-Миний хувьд бизнесийн салбараас ирсэн. Мөнгө хадгалахын эсрэг байдаг. Мөнгө байнга эргэлтэд байх ёстой

-Надад хувийн компани бол байхгүй. Дандаа хувьцаат компанийн хувь эзэмшдэг

-Сүүлдээ гаднын шашны байгууллага орж ирж хүүхдүүд дээр менежмент хийж эхлээд байгаа

-1992 оны Үндсэн хуулиас хойш төрийн гурван өндөрлөгийн тогтолцоог бий болгосон байдаг

-Үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар хоорондоо асуудалтай байдаг байсан

-2017 оноос ҮАБЗ 41 удаа хуралдаж 54 зөвлөмж гаргасан.

-Өнөөдөр Монголд Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэхгүй асуудал бараг байхгүй болсон

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүндээ талархаж явдаг

-Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажлаа хурлаараа шийддэг. Тэр зарчмаараа л явах байх

-Манай өнөөгийн тогтолцоогоор нэг хүн удирдаад баривчилгаа хийгээд байх ямар ч боломж байхгүй

-Цэцийн шийдвэрийг Их хурал хүлээгээд авчих юм бол их олон хүн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд суллагдах юм билээ

-АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болгож байгаа нь маш буруу

-Ерөнхий сайд буюу төсвийг ерөнхийлөн захирах эрхтэй хүн АТГ-ын даргыг томилно гэдэг бол сайд нар нь асуудалд орно. Асуудал ар араасаа хөвөрнө

-Энэ нам Их хуралд дандаа олонхи байхгүй. Сөрөг хүчин нь эрх баригч болно гэдгийг бодох хэрэгтэй

-Төмөр зам барих ажлыг олигархууд төрийнхөнтэй нийлж 10 жил гацаасан

-Одоогийн Ерөнхий сайд энэ асуудлыг ойлгоод маш хурдтай эхлүүлсэн. Жил хүрэхгүй хугацаанд 800 км төмөр замыг барьсан.

-Төмөр зам бариулахгүй гэж 10 жил үзсэн. Бариад чадчихаар ачих юм байхгүй гэж байгаа.


Бидэнтэй холбогдох