2021-01-09


Жолооч нарын автомашины QR кодыг ажлын үнэмлэхтэй нь тулган шалгаж байна



Өнөөдрөөс эхлэн жолооч нарын автомашины QR кодыг шалгахаас гадна ажлын үнэмлэхийг нь мөн шалгаж эхэлжээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны мэргэжилтэнгээс тодруулахад "Нийслэлээс чиглэл өгсний дагуу жолооч нарын  автомашины QR кодыг шалгахаас гадна, ажлын үнэмлэхийг нь тулгаж давхар шалгаж байна. Албан журмаар авсан QR кодтой машиныг өөр хүн унаж яваа тохиолдлууд илрэх болсон. Үүнтэй холбоотойгоор тус арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. Бусдын QR кодыг ашиглан хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын QR кодыг хурааж байна.

Мөн QR кодыг хуурамчаар үйлдэж, ашиглаж байгаа тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцож байна” гэв.


Бидэнтэй холбогдох