2021-01-09


Хөл хорионы зэрэглэлийг 1 зэргээр бууруулна



Шадар сайдын ажлын хэсэг хуралдлаа. Засгийн газрын тогтоолын дагуу 1-р сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдах гэж байна. 19:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгнө.

Цаашид БЗД-ийн эмнэлэг / 300 гаруй хүн халдвар авсан. / шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийх ажлууд хийнэ. Жишээ нь БГД-ийн 5 болон 6-р хороон 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байгаа шиг.

ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна.


Бидэнтэй холбогдох