2021-01-09


Зайлшгүй шаардлагатай зарим өрхүүдэд БГД-ийн ЗДТГ-аас хүнсний багцын дэмжлэг үзүүлэв



БГД-ийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож, тандалтын баг байр тус бүрийн бүх иргэнийг шинжилгээнд хамруулж байна.

Түүнчлэн 2020 оны 11, 12-р саруудад тус тус хамгаалалтад орсон 6-р хорооны Бэгдү хотхоны 65-р байр, 19-р хорооны 52 /А/ байрны зайлшгүй шаардлагатай зарим өрхүүдэд БГД-ийн ЗДТГ-аас хүнсний багцын дэмжлэг үзүүлжээ.

Засаг даргын Тамгын газрын Шуурхай штабын шийдвэрийн дагуу Засаг даргын зөвлөхөөр ахлуулсан “Шуурхай баг” өнөөдөр Бэгдү хотхоны 65-р байрны 144 өрхөөс 39 өрхөд, 52 /А/ байрны 84 өрхийн 22 өрхөд тус багцыг хүргэсэн байна.

Хүнсний багцыг орцны үүдэнд урьдчилан байршуулж, өрх тус бүртэй утсаар холбогдон, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллажээ.


Бидэнтэй холбогдох