2020-12-21
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж Ерөнхий захирлыг сонгон шалгаруулалт хийж буй талаар бид мэдээлсэн.
Тус телевизийн сонгон шалгаруулалтад МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд МҮОНРТ-ийн Дэд захирал Г.Гэрэл, УИХ-ын даргын Эдийн засгийн зөвлөх С.Баярмөнх, Үндэсний брэндийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл, "Саунд Монголиа" компанийн Гүйцэтгэх захирал М.Уянга, "ТВ5" телевизийн захирал асан Э.Дагиймаа, "ММ" агентлагийн захирал асан Р.Гандиймаа, "ММ" агентлагийн редактор асан А.Энхтуул, МҮОНТВ-ийн сэтгүүлч Г.Агааноров, "ММ" агентлагийн нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил, Ш.Бямбацогт, сэтгүүлч Б.Цондовдорж, А.Бүрэнбаатар, Н.Болормаа, М.Амарбаяр нар нэр дэвшсэнээс МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Нинжийн Дэмбэрэлийг томилсон байна.
Ерөнхий захирлаар томилогдсон Н.Дэмбэрэлийн хувьд өмнө нь Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд сар гаруйн өмнө нэр дэвших хүсэлтээ өгөөд байсан юм.