2020-12-20
Оросын хамгийн алдартай гэрийн үйлчлэгч Людмила Дороднова саяхан телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо зургаан сарын өмнө халагдсанаа ярьжээ. " Намайг орлох илүү залуу, эрч хүчтэй хүнийг хайж байгаа талаар би сонссон" хэмээн 80 настай үйлчлэгч ярьсан байна.
Тэгвэл дуучин Филипп Киркоров үйлчлэгчээ халаагүй, харин Люся нас дээр гарсан тул гавьяаны амралтаа эдлэхийг хүсээд өөрөө явсан гэжээ. Тэрээр мөн олон жил хамт амьдарсан гэрийн үйлчлэгчдээ нэлээд их хэмжээний мөнгөн тэтгэмж олгосон тухай хэлээд хувийн амьдрал, орон зайгаа хадгалах үүднээс ойрын ирээдүйд шинэ үйлчлэгч хөлслөх бодолгүй байгаа хэмээжээ.
Людмила Дороднова нь 1980-аад оноос нэрт дуучин Алла Пугачевагийн гэрт ажиллаж эхэлжээ. Хожим Пугачева, Киркиров нар гэрлэлтээ цуцлуулахад Филиппийг даган гэрийн үйлчлэгч, итгэлт туслагчаар ажиллах болсон юм.