2020-12-07


Өдгөө 70 гарсан эмээгийн маань эрүүл, урт удаан амьдралын нууц жор



Та сармисны голыг хоол хүнсэндээ хэр их хэрэглэдэг вэ? Бид сармис эрүүл мэндэд тустай, хоолонд сайхан амт оруулдаг гэдгийг тун сайн мэдэх боловч, сармисны голны ач тусыг төдийлөн мэддэггүй сул талтай. Тиймээс өнөөдөр та бүхэндээ сармисны голыг хэрхэн хоол хүнсэндээ хэрэглэх болоод энэ нь бидний эрүүл мэндэд ямар тус үзүүлэх тухай товчхон танилцуулахаар бэлтгэсэн юм. Миний хувьд сармиснаас илүүтэй сармисны голыг сонгож хэрэглэдэг бөгөөд 70 гарсан эмээгээ ч мөн эрүүл хоолоор тэтгэж, эрүүл саруул амьдрахад нь тусалдаг.

Сармисны голны ач тус

  • С витаминаар баялаг бөгөөд ногоон сонгиноос жижиг хэмжээтэй ч илүү их витамин агуулдаг
  • Илчлэг багатай учир жингээ хасахаар төлөвлөж байгаа хүмүүст хамгийн хэрэгтэй хүнс
  • Алиманд агуулагддагаас их хэмжээний төмрийн агууламжтай. Мөн кальциар баялаг төдийгүй төрөл бүрийн бактер, микробыг устгах чадвартай. Энэ талаараа сармиснаас дутах зүйлгүй юм.
  • Сармисны гол нь цусан дахь холестриныг бууруулна, зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ. Үүнээс гадна гипотензи, атеросклероз болон тромбози өвчнийг анагаахад хувь нэмрээ үзүүлнэ.

Сармисны голыг бэлтгэх

Ихэнх хүмүүс сармисны голыг хэрчээд л хоолондоо хийчихдэг. Мэдээж үүнийг буруутгах аргагүй боловч, та арай өөрөөр бэлтгэн хэрэглэж болох юм. Нэг ёсондоо амтлагч болгон бэлтгээд, өдөр бүр хоолондоо хийж байж болно.

Орц:

  • Сармисны гол – 500 гр
  • Давс – 3 халбага
  • Халуун чинжүү – 2 ширхэг
  • Хар перец – 2 халбага
  • Корайндер – 2 халбага

Бэлтгэх арга:

Сармисны голоо угааж цэвэрлэнэ. Хатуу хэсгийг нь авч хаяарай. Одоо үлдсэн сармисны голоо хэрчээд, бусад орцны хамт блендэрт хийж эргүүлнэ. Ингээд бэлэн болсон зуурмагаа мөс хөлдөөгч саванд хийж, хөлдөөгөөрэй. Та үүнээсээ өдөр бүр хоолондоо нэг ширхгийг авч хийж байж болох бөгөөд таны хоолыг илүү амттай төдийгүй амин дэмээр баялаг болгох юм.


Бидэнтэй холбогдох