2020-12-07


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийтийн тээврийн автобус замаас гарч, мод мөргөсөн осол гарлаа



Өнөөдөр/2020.12.07/-ны өдрийн 11:20 цагийн орчим СБД-ийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ШУТИС-ийн уулзварын баруун замд нийтийн тээврийн автобус замаас гарч, зорчих хэсгийн хажуугийн моднуудыг мөргөсөн осол гарчээ.

Тодруулбал, Daewoo маркийн автобусны жолооч М нь зорчих хэсгийн хажуугийн моднуудыг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөн сийрэг үед тээврийн хэрэгсэл жолоодохдоо зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


Бидэнтэй холбогдох