2020-12-08


Төрийн ордны ажилтны PCR шинжилгээ сөрөг гарчээ



Төрийн ордны үйлчилгээний ажилтны түргэвчилсэн шинжилгээ эерэг гарч, ордны зүүн жигүүрт хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа тухай бид мэдээлсэн. Сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д хүргэж, PCR шинжилгээ авсан юм. Дөнгөж сая шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ. 

Тиймээс Төрийн ордноос орж, гарах хөдөлгөөнийг нээсэн байна.


Бидэнтэй холбогдох