2025-10-13


Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн



  • Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч техникийн саатлаас болж хурлын явц тасалджээ.
  • Хурал хугацаандаа багтаагүй тул хэлэлцүүлгийг Даваа гарагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
  • Улс төрийн намууд дотоод байр сууриа нэгтгэх завсарлага авсан байна.
hvs7

Ц.Сандаг-Очир: Намууд байр сууриа нэгтгэх шаардлагатай байсан тул богино хугацааны завсарлага авсан.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхэлсэн ч техникийн саатлын улмаас хуралдаан бүрэн үргэлжилж чадсангүй. Хурал анх 14:00 цагт товлогдсон ч 40 минутын дараа эхэлсэн бөгөөд Ерөнхий сайдын хүсэлтээр дахин 30 минут завсарлага авснаар үйл явц сунжирсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр 20 орчим гишүүн асуулт асууж, тодорхой асуудлуудад хариулт авсан ч дуу дүрсний тоног төхөөрөмжийн доголдол гарч, хариултууд бүрэн бичигдээгүй аж. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд хурлын уур амьсгал нэг талыг барьсан гэх шүүмжлэл өрнөсөн байна. Хурлын хугацаа дууссаны улмаас хуралдааныг 18:00 цагийн орчимд түр завсарлуулж даваа гарагт хуралдах шийдвэр гаргажээ.


Бидэнтэй холбогдох