2025-10-23


УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг гишүүнээс нь эгүүлэн татах асуудал яригдаж эхэллээ.



Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар 2025 оны аравдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын тогтоол, мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан.

ҮХЦ "Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн" бөгөөд үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг гишүүнээс нь эгүүлэн татах асуудал яригдаж эхэллээ. Түүнийг УИХ-ын гишүүнээс татах хэд хэдэн үндэслэл бий аж.

УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө ард түмний итгэлийг хүлээн, төрийн эрхэм хууль болох Үндсэн хуулийг дээдэлж сахихыг амалдаг. Мөн авлига, ашиг сонирхлоос ангид байж, үүргээ шударгаар биелүүлэхээ баталдаг бөгөөд тангарагаасаа няцсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхээр заасан байдаг.

Улсын Их Хурлын тухай хуулийн 9.3 дугаар зүйлд “Хэрвээ Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан бол Улсын Их Хурал энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг


Бидэнтэй холбогдох