2025-10-03
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЦУОШГ-аас гаргажээ.
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Энэ сарын 5-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Аравдугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан.