2025-06-03


Монгол-Туркменистаны бизнес форум”-ыг МҮХАҮТ зохион байгууллаа.



Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес форум”-ыг МҮХАҮТ зохион байгууллаа.

Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Т.Доржханд, Туркменистан Улсын Шадар сайд, Туркменистаны Аж үйлдвэрчний болон бизнес эрхлэгчдийн холбооны захирлын зөвлөлийн дарга Нокергулы Атагулыев нар үг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар оролцлоо.


Бидэнтэй холбогдох