2025-05-21


“Бид эмэгтэйчүүд” чуулганыг энэ сарын 21-22-нд Төрийн ордонд зохион байгуулна.



Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллыг сурталчлан, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох зорилгоор УИХ-ын Тамгын газар, НҮБ, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) хамтран “Бид эмэгтэйчүүд” чуулганыг энэ сарын 21-22-нд Төрийн ордонд зохион байгуулна.

Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-ын 143 эмэгтэй төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 660 төлөөлөгч, нийт 800 гаруй эмэгтэй оролцох юм. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхээс гадна БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, Японы тэргүүн хатагтай асан Абэ Акиэ, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Матилда Димовска, УИХ-ын гишүүд мэндчилгээ дэвшүүлэхээр оролцоно.


Бидэнтэй холбогдох