2025-04-25


Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 800 байна.



Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 25-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 800, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 193, гэрээр 37, эдгэрсэн 570, сэжигтэй тохиолдол 38, Хавьтал 11539 байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.


Бидэнтэй холбогдох