2022-06-15
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан болж түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Үүний дараа Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан "гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах хүсэлтийг гаргасан байдаг.
Тэгвэл түүний өмгөөлөгчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг 2022.06.9-ний өдрийн шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан боловч уг захирамжид өмгөөлөгч нар гомдол гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгч хянаад 2022.06.13-ны өдрийн хурлаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож МУ-хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.