2022-06-15
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1990-2000 онд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол, Энэтхэгийн орчин үеийн харилцааны бат бэх суурийг тавилцахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Кушок Бакула Ринбүүчи”-гийн нэрэмжит шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслол зургаадугаар сарын 15-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болов.
Нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монголын бурханы шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба Номун Хан Гавж Д.Чойжамц, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Хууль зүйн сайд Кирен Рижижу, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх нар оролцлоо.