2022-05-17


Д.Монголхүү буу, хутга хармаалж явж байхаа хэлчихэе гэв.



Д.Монголхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэгэн ноцтой мэдээлэл хийлээ. Тэрээр “Урд шөнө гэр лүү нүүрээ битүү халхалсан 3 залуу халдаж орж ирж зодчихоод зугтчихлаа. Ийм дээрээ тулж бгаа бол одоо амиа хамгаалж буу, хутга хармаалж явж байхаа хэлчихэе. Тэр 3 одоо миний ФБ, твитерыг сахиад сууж бгаа блгүй” гэжээ. Мөн БГД-ийн цагдаагийн 1-р хэлтэст өнгөрсөн шөнө болсон явдлын талаар өргөдөл өгч шалгуулахаар болжээ. Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно”, мөн “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ” гэж заасан байдаг. Мөн галт зэвсэг эзэмшхийн тулд сэтгэцээ шалгуулж, 2 хоногийн сургалтад хамрагдсны дараа шалгалт өгч гэрчилгээ авдаг байна.


Бидэнтэй холбогдох