2022-05-05
Тавдугаар сарын 5-нд болох үйл явдлын тойм: 9.00 цагт "Туушин" зочид буудалд хүүхдүүдийг ирээдүйд хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх зорилготой “Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн “Харилцан суръя-Хамтдаа бүтээе” үндэсний семинар болно. 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана. 11.00 цагт "Шонхор тауэр"-т АН-ын 4/11 хэвлэлийн хурал болно. 12.00 цагт “ДЦС-3” ТӨХК-ийн зүүн талбайд Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэх төслийн хүрээнд 2022 онд хийх ажлыг танилцуулна. Утас: 99127866 12.00 цагт Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаал болно. 12.00 цагт ТЦА-нд тус албаны Замын цагдаагийн газар, Мөрдөн шалгах газар, Урьдчилан сэргийлэх хэлтсээс замын хөдөлгөөний нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчил осол хэргийн шалтгаан нөхцлийн талаар мэдээлнэ. 14.00 цагт МУИС-ийн Номын санд ЭЕШ өгөх сурагчдад зориулсан 10 хичээлийн контентыг танилцуулна. Утас: 99002019