2022-04-14
Өнөөдөр /2022.04.14/ нийслэл хотод өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе. 9:00 цагт: Нээлттэй нийгэм форумд "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас "Бодлогын нам" хэлэлцүүлэг зохион байгуулна. 10:00 цагт: -Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдаж "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. -Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн хэлэлцэнэ. 11:00 цагт: -“Монгол ньюс” мэдээллийн төв иргэдийн цаг завыг хэмнэсэн дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар УБЕГ, Голомт банкнаас мэдээлнэ. -АН-ын 4/11 мэдээллийн цаг болно. -Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүсийг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд болно. 11:30 цагт: -Шадар сайд С.Амарсайхан МИК-ийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. -“Үндэсний мэдээллийн төв”-д Монголын залуучуудын холбооноос тус холбооны өмч хөрөнгийн талаар мэдээлнэ. 12:00 цагт: Иргэн Б.Ганхуяг Монгол хүний амийг хөнөөх захиалга өгсөн БНХАУ-ын иргэний хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ. 14:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцана