2021-08-04
Эрүүл мэндийн яаманд
11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулна.
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:00 цагт Иргэн Г.Ган-очир аавынхаа нас барсан шалтгааны тухай болон НӨАТ-ын сугалааны 175 тэрбум төгрөгийн болон сонгуулийн цахим машины луйврын талаар ноцтой мэдээлэл дэлгэнэ.
СБД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 248-р цэцэрлэгийн зүүн талд
11:30 цагт Сүхбаатар дүүрэг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар220 орны хүчин чадалтай, 5 давхар бүхий, давхар бүр нь 3,000м2 талбайтай нэгдсэн эмнэлэг барихаар шав тавих арга хэмжээг зохион байгуулна. Барилгын ажлыг 2 үе шаттай зохион байгуулж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвжээ.
Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцсон үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид эх орондоо ирнэ.