2021-07-31


Нүхэн жорлонгийн асуудал шийдэгдлээ



Баянзүрх дүүргийн нэлээдгүй их хувийг гэр хороолол эзэлдэг. Харин гэр хорооллын хамгийн том асуудал бол нүхэн жорлон. Нүхэн жорлон хөрсний бохирдлоос эхлээд эргэн тойрон ойр орчимдоо маш их хор хөнөөлтэй гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлгүй мэднэ.

Тэгвэл Баянзүрх дүүрэг "НЕКСТ СТАНДАРТ" ХХК-тай хамтран гэр хорооллын айлуудыг хуучны бохирдол ихтэй нүхэн жорлонгоос салгахаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Эхний ээлжинд дүүргийн 20-р хорооны 2100 өрхийн жорлонг энэ жилдээ багтааж шинэчлэх бөгөөд үүний 1050 өрхийг голын ай саваас 200м хүртэлх хэсэгт тавих юм


Бидэнтэй холбогдох