2021-07-24
Нэгхэн сарын дотор энэхүү дасгалыг хийгээд оюун ухаанаа үргэлж сэргэг, ой сайтай байх боломжтой. Энэ бол Хятадын маш сонирхолтой дасгал. Миний шил хаана байна, би түлхүүрээ хаана хийчихлээ гэсэн уймраа асуулт тавихаа болино гэсэн үг.
Хуруугаа тогших энэ дасгал нь таны уурга тархины эд эсийг сэргээснээр тархийг чинь хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж чадна. Өндөр настан ч бай, нас залуу ч бай хамаагүй энэ дасгалыг байнга хийж хэвшээрэй.
Учир нь, энэ дасгалыг хаана, ямар ч үед хийж болдог. Бүр хүнтэй уулзаж байхдаа ч хийж болно. Нэг үгэр хэлбэл, та энэ дасгалыг өөрийн зуршил болгох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Ямар ч дасгалыг өдөр бүр хийх нь үр дүнтэй байдаг. Өдөрт хамгийн багадаа 5 минут зарцуулахад л хангалттай. Төгөлдөр хуур дарж байгаа мэт гарын хуруунуудаа товших дасгал юм.
Ерөнхийдөө, Дорнын уламжлалт энэ мэт гарын дасгал хөдөлгөөн нь бие махбод дахь “ЧИ” энергийг зохицуулдаг гэгддэг. Чухам энэхүү “ЧИ” энергиэс биеийн байдал ямар байх нь хамаардаг гэж үзсээр ирсэн. Хурууны өндөгнүүдэд “ЧИ” энергийг сэргээх хүч байдаг аж.
Гарын хурууны өндгийг хатуу гадаргуу дээр товших дасгалаас гадна, баруун зүүн хоёр гарынхаа хуруунуудыг хооронд нь нийлүүлж, түлхэх дасгал нь илүү үр дүнтэй ба энэ дасгалыг өдөрт нэг удаа 5 минутын турш хийгээд үзээрэй.