2021-02-02
Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацав.
Энэ ташаа мэдээлэл юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр “...“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй. Мөн ийм асуудал ямар нэг түвшинд яригдаагүй. Х.Бадамсүрэн захирал ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа” гэлээ.