2021-02-02
Нас барсан дөрвөн иргэний талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өгсөн.
Тэрбээр “Арванэгдүгээр сарын 11-нээс хойш дөрвөн тохиолдол нас барсан. Энэ дөрвөн тохиолдлын хоёр нь архаг хууч өвчтэй хүмүүс байсан. Коронавурисуийн халдвар тусаад эдгэрснийхээ дараа нас барсан. Зүрхний хэм алдагдалтай хүмүүс байсан. Харин үлдсэн хоёр тохиолдлын хувьд оношлогдоод эмчилгээ хийлгэж байхдаа нас барсан гэв. Энэ хоёр хүн маань бас л архаг хуучтай өвчтэй, өндөр настай хүмүүс байсан. Ингээд өвчлөөд эдгэрсэн хоёр, өвчилсөн хоёр хүн нас барсан” гэсэн юм.