2021-01-23


АНХААР: Нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хаалаа



Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд 24 настай эрэгтэйн PCR шинжилгээний хариу өнөөдөр (2021.01.23) эерэг гарч, шинэ голомт үүссэн талаар өмнө нь мэдээлсэн. Тус тохиолдолтой холбоотойгоор Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байна. Урьд нь зайлшгүй тохиолдлоор явж байгаа иргэдийг шинжилгээний бичгийг үндэслэн нийслэл рүү нэвтрүүлж, бас гаргаж байсан билээ.


Бидэнтэй холбогдох