2021-01-22


Эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, эхнэртэйгээ яригдаж байна



Ерөнхий сайдаар томилогдох Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа үлдээх сайдуудаа танилцуулсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, өмнөх Засгийн газрын сайдуудын ихэнхийг улираахаар шийдвэрлэсэн. Гэхдээ албан тушаалаасаа огцрохоор өргөдлөө хоёр сайдын суудал өрсөлдөөн ихтэй байна.

Шадар сайдад Ж.Энхбаяр "нэгээр гарч" ирсэн бол Эрүүл мэндийн сайдын суудал нэлээн өрсөлдөөнтэй байна. Хэдийгээр эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтүүд хуучин сайдаа улираан ажиллуулахыг дэмжиж байгаа ч Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, ЭМЯ-нд газрын даргаар ажиллаж байсан С.Төгсдэлгэр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар яригдаж байгаа аж.

Үүнээс С.Төгсдэлгэр, Ж.Цолмон нарын нэг сайд болох магадлал байна. Учир нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бүтцийг зурахдаа эмэгтэйчүүдийн квотод анхаарна гэжээ. Сонирхуулахад С.Төгсдэлгэр нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн гэр бүлийн хүн


Бидэнтэй холбогдох