2021-01-20
Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан ээжийг гадуур хувцасгүй, гэрийн углааштай нь ХӨСҮТ рүү шилжүүлж хүйтэн сэтгэлээр хандсанд бухимдсан иргэд УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцрохыг шаардаж Төв талбайд жагсаж байна.
Энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албаныхныг байлцуулан хуралдаж байгаа бөгөөд Ерөнхий сайд "Бүх шатны ажил хариуцсан хүмүүст хариуцлага тооцно" хэмээн мэдэгджээ. Хурлаас гаргасан шийдвэрээ одоо 19.00 цагт олон нийтэд танилцуулна гэж ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв.