2021-01-20
Засгийн газраас 19.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ. Тус мэдээллээр хэнд хариуцлага тооцохыг мэдэгдэх юм байна.
Коронавирусийн халдвар авсан дөнгөж төрсөн ээжийг өчигдөр орой ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ гэрийн халат, углааштай авч явсан. Тэгвэл иргэд өнөөдөр эсэргүүцэж УОК-ын дарга болон холбогдох албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж Төв талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Өглөөнөөс эхэлсэн жагсаалд одоог хүртэл Засгийн газар, УОК-оос ямар нэгэн тайлбар хийгээгүй билээ. Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээрНийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Өргөө” амаржих газрын дарга А.Дүүрэнбилэг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан бололтой.