2021-01-16


Тансаг амттай карбонара спагетти хийх жор



Та гэртээ ямар ноймонтой хоол хийдэг вэ? Нөгөө л цуйван, лапша гээд л болоо юм биш биз? Энэ удаад та бүхэндээ Карбонара спагетти хийх жорыг хүргэж байна. Ресторонд хийдэггүй тийм тансаг амтыг гэртээ амтлаарай.

Тансаг амттай карбонара спагетти хийх жор

Орц:

  1. 220 гр Спагеттины гоймон
  2. 2 том өндөг
  3. 50 гр үрсэн пармезан бяслаг
  4. 150 гр жижигхэн дөрвөлжилж хэрчсэн гахайн мах
  5. 4 хумс сармис, жижиглэж хирчсэн
  6. Давс, перц хүссэн хэмжээгээр
  7. 2 цайны халбага жижиглэсэн шинэ яншуй навч

Хийх дараалал:

  1. Буцалж буй давсалсан устай саванд гоймонгоо чанаж бэлтгэнэ; 1/2 аяга буцалсан усыг нөөцөлж авна
  2. Жижиг саванд өндөг, пармезан бяслаг0 сармисаа хийгээд холь.
  3. Том хайруулын тавгийг дунд зэрэг халаана. 6-8 минутын турш гахайн махаа хүрэн болтол нь шарна.
  4. Сармисаа дээрээс нь хийгээд анхилуун үнэртэй болтол ойролцоогоор 1 минут хутга. Дараа нь галыг нь хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулна уу.
  5. Гоймон дээрээ өндөгний хольцыг хийгээд зөөлөн холино. Дараа нь давс, перцээр амтална. Нөөцөлж авсан гоймонгийн усыг бага багаар нэмээрэй.
  6. Хэрэв хүсвэл яншуйгаар чимэглээд даруй тавагла.⁸


Бидэнтэй холбогдох