2021-01-16
Коронавирусний халдвар амьсгалын замын өвчинтэй андуурагдах, улмаар иргэд олон нийтийн дунд халдвар тархаах өндөр эрсдэл байна. "Ард, иргэд Ханиад, томуутай, амьсгалын замын халдвартай байхдаа ажлаа хийж байна. Улмаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа коронавирусийн халдварт өртөж байна. Тийм учраас хүн бүр хичээж амны хаалт зүүх, бөөгнөрөлөөс сэргийлэх, гэртээ ариун цэврийн дэглэм сахихаас гадна ханиад хүрсэн, амьсгалын замын халдвартай байвал олон нийтийн дунд явж болохгүй гэдгийг гойд анхаарах хэрэгтэй байна. Өвдсөн үедээ олон хүнд үйлчилдэг, эмнэлгүүдээр явдаг байдлаа ард иргэд зогсоох шаардлагатай Ханиадтай, хатгаа авсан үедээ эмнэлгийн байгууллагад хандахаас урьтаж утсаар мэдээлэл өгч, зөвлөгөө авах хэрэгтэй" гэв.