2020-07-24


"Урт цагаан"-ыг нураасан ч түрээслэгчид явсангүй



"Урт цагаан" үйлчилгээний төвийг нийслэлээс шинэчлэхээр болж үйл ажиллагааг нь хаагаад байв. Түрээслэгчдийг гаргаж үйлчилгээний төвийн ус, цахилгааныг хязгаарласан ч түрээслэгчдийн олонх нь "Урт цагаан" хэмээх өнгө нь гандаж навсайсан хоёр давхар барилгадаа төвлөрсөн хэвээр. Ийм дүр зураг өчигдөр угтлаа. Өнөөдрийн байдлаар “Урт цагаан”-ы 12 корпус барилгаас нэгдүгээр корпусыг буулгаад байна. Тэнд ажиллаж, үйлчилгээ явуулж байсан зарим түрээслэгч нураасан барилга дотроо ажиллаж байна. Тэдгээр түрээслэгчид ажлын байраар хангаж өгөлгүй барилгыг нураасанд гомдолтой байгаагаа юм байна.


Бидэнтэй холбогдох