2020-07-23


С.БАЯРТ ТАВАН ЖИЛИЙН ЯЛ ОНООВ



Шүүгдэгч С.Баяр нь бусдад давуу байдалд олгож олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Ч.Даваанямтай бүлэглэн АНУ руу явж, өөрийн  том охин Б.Нандин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэж үл хөдлөх хөрөнгийн  бизнесийг үргэлжлүүлж байгаа нэрийдлээр тус улсын Сиатл, Нью-Йорк хотуудад 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11643 мянган ам.доллараар худалдан авсан. Улмаар дээрх хөрөнгийг борлуулсан мөнгийг АНУ-ын Bank of America банкин дахь өөрийн болон эхнэр Сувдын дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд 3569 мянга 148 ам.доллар буюу 5 тэрбум 580 сая 444 мянган төгрөг авч мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан үйлдэлд нь Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ч.Давааням нь С.Баяртай бүлэглэн олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ-д үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн хийж, мөнгө угаасан хэмээн тогтоов.


Бидэнтэй холбогдох