2021-01-06
УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УОК-ын шуурхай штаб шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан талаар мэдээлэл гараад байгаа. Тухайн өдөр УОК-ын шуурхай штаб дотооддоо хурал зохион байгуулж, бүтэн жилийнхээ ажлыг дүгнэж улмаар хурлын төгсгөлд онцгой байгууллагын албаны зарим шагналаар УОК-ын шуурхай штабт бүтэн жил ажиллаж байгаа зарим алба хаагчдаа шагнасан. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэсэн үг байдаг гэдгийг сануулж хэлмээр байна