2021-01-06


ШУУРХАЙ: Төв аймгийн Жаргалант сумын сэжигтэй тохиолдын хариу батлагдаж тэг зогсолт хийжээ



Төв аймгийн Жаргалант суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч аймгийн онцгой комисс хуралдаж буй талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тус тохиолдлын РCR шинжилгээний хариу эерэг гарч халдвартай гэдэг нь батлагдсан гэж эх сурвалж мэдээлж байна. Бид энэ талаар Жаргалант сумын иргэнтэй холбогдож тодруулахад "Өчигдөр оройноос хойш тэг зогсолт хийсэн. Бидэнд өгсөн мэдээллээр хүү нь Мөнххада ХХК-д ажилладаг хөгшнөөс илэрсэн гэсэн" гэв.

Үүнээс үүдэлтэйгээр аймгийн онцгой комисс хуралдаж энэ сарын 11-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг зарлаж, Төв аймаг руу орох, гарах хөдөлгөөний хаажээ.

Мөн Төв аймгийн төвд нэг сэжигтэй тохиолдол гарч РCR шинжилгээний хариуг нь хүлээж буй бололтой.

Тус тохиолдол Ачтан эмнэлэг эсвэл Мөнххадагийн голомттой холбоотой байж болзошгүй байна.


Бидэнтэй холбогдох