2020-12-19
Өнөөдөр /2020.12.19/ ШӨХТГ-аас махны үнийн хяналт шалгалтын хүрээнд “Хүчит шонхор”, “Нарантуул- 2” худалдааны төвөөс эхэлжээ. Тус худалдааны төвүүдэд хонины ястай болон цул мах 7500-8000 төгрөг, үхрийн ястай мах 1 кг нь 9000, цул мах 1 кг нь 10.000 төгрөгөөр тус тус борлуулж байгаа нь өмнөх өдрийнхөөс 150 төгрөгөөр буурсан үнэ юм байна. Үргэлжлүүлээд Нийслэлийн 6 дүүрэг, Орхон аймаг, Дархан-Уул аймаг, Өвөрхангай аймгуудад хяналт, шалгалтын ажил хийгдэх аж