2020-12-16
Эрчим хүчний яамнаас үүсээд буй нөхцөл байдлын талаар ээлжит (2020.12.16) мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УБЦТС ТӨХК-ны албаны дарга Т.Мөнхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цахилгаан эрчим хүчний мэдээлэл лавлагааны 70047004 утсанд өчигдөр 4929 хэрэглэгч хандаснаас хүчдэлгүй айлын дуудлага 562, ажлын захиалга 674, мэдээлэл зөвлөгөө 3473 байлаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ачааллын өсөлтөөс болж хоёр тасралт, ашиглалтын үеийн гэмтлээс хоёр тасралт тус тус гарсан.
Бид 4078 айлаар орж үзлэг хийж, ачааллыг хэмжсэн. Үүний хүрээнд 79 айлд зөрчил байсныг илрүүлж, 83 гэмтлийг зассан. Ойролцоогоор 120 мянга орчим гэр хорооллын айл өрхүүдэд гэмтэл гарч байна” гэлээ.