2020-12-16


Хэдэн насандаа төрүүлсэн хүүхэд илүү ухаантай болдог вэ?



Маш олон судалгаагаар 20-иод насандаа төрөх нь хамгийн сайн хэмээсэн байдаг. Эрт төрөх тусам хүүхэдтэйгээ цуг нас ахиж, амьдралд суралцах гэхчлэн залуухан ээж байхын давуу олон. Гэхдээ энэ нь 30 гарсан хойноо хүүхэд гаргах нь муу гэсэн үг огт биш юм. Саяхны хийгдсэн нэгэн судалгаагаар 30 гарсны дараа төрүүлсэн хүүхэд илүү ухаантай байдаг болохыг тогтоосон байна.

30 нас давсны дараа хүүхэд гаргахад эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй хэмээн хүн бүхэн л ам уралдан шуугидаг ч, хэн ч үүний давуу талын тухай дурддаггүй. Тэгвэл Их Британий нэгэн томоохон сургууль 18,000 хүүхэд хамруулсан судалгаа явуулж, ээжүүдийнх нь настай харьцуулж, тархины хөгжлийг нь судалж үзжээ. Харин судалгааны үр дүнд 30-39 насандаа гаргасан хүүхдүүд, 20-29 насандаа гаргасан хүүхдүүдийн тархины хөгжлөөс давсан буюу харьцангуй өндөр байсан байна.

Ээж нь 30-тайдаа төрүүлсэн 5 настай хүүхдүүд, ээж нь 20-тойдоо төрүүлсэн 5 настай хүүхдүүдээс IQ тест авахад ээж нь 30-тайдаа төрүүлсэн хүүхдүүд бусад хүүхдүүдээс тархины хөгжлийн хувьд харьцангуй өндөр байжээ. Мөн ахлах сургуулийн буюу өсвөр насны хүүхдүүд дээр адил судалгаа хийж үзэхэд, хичээлдээ тэргүүлэгч, ухаантай хүүхдүүдийн ихэнх нь ээж нь +30 настайдаа хүүхдээ төрүүлсэн байсан аж.

Залуу ээжүүдээс илүү туршлагатай

Хүүхэд төрүүлээд л ээж болдоггүй гэдэг. Энэ нь туйлын үнэн үг юм. Мэдээж хүн анхнаасаа бүхнийг чаддаг төрдөггүй, алдаж онож байж, цаашдаа суралцдаг. Гэхдээ эмэгтэй хүн 30 нас хүртлээ олон зүйлсийг уншиж судалж, өөрийгөө хөгжүүлсний дараа ээж болвол хүүхдэдээ зааж зааварлах, сурган хүмүүжүүлэх тал дээр илүү чадварлаг, сайн байж чадна.

Мөн 30 гарсан бүсгүйчүүд тогтсон ажилтай, орлоготой, гэр бүлийн харилцаа ч тогтвортой байх тул хүүхдэд хамгийн тохиромжтой, жаргалтай уур амьсгалыг бүрдүүлж өгч чаддаг

Хэт оройтох аюултай

+30 настайдаа хүүхэд төрүүлэх нь хүүхдийн тархины хөгжилд сайн ч, энэ нь 40 наснаас хэтэрвэл аюултай. Энэ нь хүүхдийн хөгжилд тийм ч сайнаар нөлөөлөхгүй төдийгүй эхийн биед ч эрсдэл өндөртэй. Тиймээс та төрөх насаа төлөвлөж байгаарай.


Бидэнтэй холбогдох