2020-12-15


ШУА-ийн ээлжит Их чуулган цахимаар хуралдана



ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр (2020.12.15) хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэж баталлаа.

Өнгөрсөн аравдугаар сард ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөнтэй холбогдуулан ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдийг сонгох сонгууль явагдах ёстой. Энэхүү уламжлалаар арваннэгдүгээр сарын 19-нд ШУА-ийн Их чуулган хуралдаж дээрх сонгуулийг явуулах товтой байсан ч ковидын нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан юм. Тэргүүлэгч гишүүд энэхүү асуудлыг дахин хэлэлцээд ээлжит “Их чуулган”-ыг энэ сарын 17-ны пүрэв гаригт цахимаар хуралдуулж ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдийг сонгох сонгуулийг явуулахаар тов тогтлоо.

Мөн энэ үеэр ШУА-ийн гишүүнийг сонгох шинжлэх ухааны салбар, чиглэл, тоог тогтоох асуудлыг хэлэлцэж баталлаа. Үүнд,
 

  • Хими, биологийн салбараас -1
  • Физик, математик, информатикийн салбараас -1
  • Геологи, газарзүй, байгаль орчны салбараас -1
  • Техник, технологийн салбараас - 2
  • Нийгмийн шинжлэх ухааны салбараас - 2
  • Хүмүүнлэгийн ухааны салбараас - 1
  • Анагаахын шинжлэх ухааны салбараас - 1
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбараас - 3 гишүүн байхаар тогтлоо


Бидэнтэй холбогдох