2020-12-15


Резидент эмч нарыг 18 тэрбум төгрөгөөр цалинжуулна



Цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд резидент эмч нарыг дайчлан ажиллуулж байгаа билээ. Халдварын үед үндсэн мэргэшлийн сургалтад 1992 резидент эмч суралцаж байгаагаас дайчилгаанд 1251 эмч ажиллаж байгаа юм. 

Улмаар өнгөрсөн хугацаанд тусгаарлан ажиглалтын байранд дайчлагдан ажиллаж буй 741 резидент эмчид 380 сая төгрөгийн цалин, 86 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Мөн Засгийн газрын шийдвэрээр тусгаарлах байранд ажилласан резидент эмч нарт урамшуулал болгон тус бүр 800 мянган төгрөг,  шинжилгээ авах цэгүүдэд ажилласан 192 резидент эмч нарт зохих урамшууллыг олгохоор болсон байна.  Мөн хуульд заасны дагуу ирэх оны төсөвт резидент эмч нарыг тогтмол цалинжуулах 18 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг суулгажээ. Ингэснээр резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлалаар буюу сард 791,500 төгрөгөөр цалинжуулахаар болсон юм. Ингэснээр НДШ-ийг тасралтгүй төлөх боломж бүрдсэн байна. Өмнө нь резидент эмч нарын хувьд тэтгэмжтэй суралцаж байгаа тул 240 мянган төгрөг авч, НДШ төлдөггүй байсан аж


Бидэнтэй холбогдох