2020-12-11


Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хэдэн настайдаа нэр дэвшиж байсан бэ?



УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль нь онцлог ихтэй. Тухайлбал, 45-аас дээш насны хүмүүс нэр дэвшдэг байсан бол анх удаа 50-иас дээш настай хүмүүс нэр дэвших юм. УИХ өнгөрсөн жил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 10 жилээр нэмж 55 болгох санал анх гаргасан байсан юм. Гэвч хэлэлцүүлгийн явцад 50 болгон бууруулсан. Ингэж Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг нэмэгдүүлэх шалтгааныг Төрийн тэргүүнээр ажилласан хүмүүс буцаж улс төрд орж төрийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаатай холбон тайлбарлаж байсан юм. Мөн дэлхийн улс орнуудын жишгийг ч дурдаж байлаа.
1993 оны сонгуулиас хойш долоон удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 16 хүн нэр дэвшжээ. Үүний 15 нь эрэгтэй, нэг нь эмэгтэй юм. Тэд хамгийн анх Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ хэдэн настай байсныг танилцуулъя.
1. П.Очирбат 51
2. Л.Түдэв 58
3. Н.Багабанди 47
4. Ж.Гомбожав 56
5. Р.Гончигдорж 48
6. Л.Дашням 58
7. Н.Энхбаяр 47
8. М.Энхсайхан 50
9. Б.Жаргалсайхан 46
10. Б.Эрдэнэбат 46
11. Ц.Элбэгдорж 46
12. Б.Бат-Эрдэнэ 49
13. Н.Удвал 59
14. Х.Баттулга 54
15. М.Энхболд 53
16. С.Ганбаатар 47


Бидэнтэй холбогдох