2020-12-04


Б.Пүрэвдорж: 100 тэрбум төгрөгөөр жорлон шинэчлэх ажил агаарт замхарч дуусна



“Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагын хүрээнд, 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр сургууль, цэцэрлэгийн модон жорлонг шинэчлэхээр болсон нь УИХ-ын гишүүдийг нэлээд талцуулав.

УИХ-ын өнөөдрийн чуулганы үеэр Б.Пүрэвдорж гишүүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр жорлон шинэчлэх ажил агаарт хий дэмий замхарч дуусна. Би таван жилийн өмнө Дэлхийн зөнд хүсэлт тавиад, хэд хэдэн байгууллагатай хамтран Ховд аймгийнхаа хэдэн суманд боловсон жорлон байгуулсан юм. Одоо өнөөдөр нэг нь ч ажилладаггүй. Учир нь хөдөө, орон нутаг, сумууд дэд бүтэцтэй холбогдоогүй учраас ажлуулах боломжгүй. Зовлон үзсэн хүн ярьж байна шүү.

Одоо тэгээд “Эрдэнэт үйлдвэр”-тэй шууд гэрээ байгуулах нь. Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэх мэт байгууллага л гэрээ хийх юм шиг байна. Ингэж байгууллагаа санхүүжүүлэх нэг эх үүсвэрийг гаргаж авч байгаа юм байна. Тэгээд ч ийм хөрөнгө оруулалтыг “Эрдэнэт үйлдвэр” гаргах ёсгүй.

Дэлхий дээр зэсийн үнэ өндөр өссөн болохоор л “Эрдэнэт үйлдвэр” ашигтай ажиллаж байгаа. Түүнээс биш удирдлага нь сайн ажилласандаа биш шүү. “Тийм өндөр үнээр ийм юм авч, тийм зүйл хийж” гэж Бадамсүрэн даргыг нь элдвээр шүүмжилж, дарамталж байгаад ингэж санхүүжүүлэхээр болж гэж харагдаж байна” гэлээ.


Бидэнтэй холбогдох