2020-12-04
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн Төрийн ордон дахь өрөөнөөс хяналтын камер илрүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр камерийг сүлжээний утасны шилэн хаалт дотор байрлуулсан байсан бөгөөд алсаас удирдах боломжтой байжээ. Хэргийг харьяаллын дагуу Төрийн тусгай хамгаалалт болон Тагнуулын ерөнхий газар хамтран шалгаж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн ажилтан холбоотой байж магадгүй юм байна.