2020-11-24


Э.Энхболд: QR кодыг хуурамчаар хэвлэх, өөр тээврийн хэрэгсэл дээр ашиглах боломжгүй



Хязгаарлалт тогтоогоогүй 13 төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд автомашинтайгаа хөдөлгөөнд оролцох бол QR кодтой зөвшөөрөл авахаар болсон билээ.

Энэ зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулалт, инженерчлэлийн газраас замын хөдөлгөөнд оролцох эрх бүхий 13 байгууллагад QR код олгож байна. Үүн дээр цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллана. Иргэд зөвшөөрөл бүхий QR кодыг ил байршуулахгүй байгаа нь учир дутагдалтай байна. Жижиг хэмжээтэй хэвлээд, шилнийхээ урд байршуулах нь хэрэгтэй юм. Ингэснээр цагдаа шилний гаднаас QR кодыг шалгах боломжтой юм.

Хэрэв тусгай зөвшөөрөл бүхий иргэд оногдсон цагаас бусад хугацаанд замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах юм. Мөн програмаар хянах учир QR кодыг хуурамчаар хэвлэх, өөр тээврийн хэрэгсэл дээр ашиглах боломжгүй” гэлээ.


Бидэнтэй холбогдох